Өнгө: Гүн хар дэвсгэр дээр төмрийн исэл мэт харагдах үл ялиг металл туяатай, жигд бус бүтэц бүхий хар саарал өнгөний хослолтой.
Хэмжээ: 1м², 2м², 3м²
Үнэ: 1м² = 420,000₮
Онцлог харагдац: Iron Nero Процеллан нь үйлдвэрлэлийн (industrial) хэв маягийг илтгэсэн, хүчирхэг бөгөөд нууцлаг дүр төрхийг бий болгодог. Металл болон байгалийн чулууны шинж чанарыг хослуулсан мэт харагдах энэхүү загвар нь орон зайд гүн гүнзгий, орчин үеийн минималист өнгө аясыг нэмдэг.
Давуу тал: Процеллан чулуу нь маш өндөр нягтаршилтай тул ус чийг, тос болон бусад толбыг огт шингээхгүй. Гадаргуу нь маш хатуу тул зурагдалт болон элэгдэлд өндөр тэсвэртэй. Цаг хугацааны явцад өнгөө алдаж гандахгүй бөгөөд гал тогооны орчинд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг.
Тохиромжтой хэрэглээ: Гал тогооны тавцан, ажлын ширээ, зочны өрөөний гоёлын хана, баарны тавцан болон шалны плита болгон ашиглахад нэн тохиромжтой. Ялангуяа лофт (loft) болон индустриал засалтай интерьерт маш сайн зохицно.
Арчилгаа: Арчилгаа маш хялбар. Өдөр тутамд зөвхөн чийгтэй зөөлөн алчуураар арчихад хангалттай бөгөөд тусгайлан өнгөлөх эсвэл хамгаалалтын давхарга шаардлагагүй. Металл мэт өнгө аясыг нь тодотгохын тулд арчсаны дараа хуурай алчуураар давхар арчиж байвал зохимжтой.