Хар дэвсгэр дээрх цагаан хуйларсан хээтэй (Black Line Процеллан)
Код: 333049

Өнгө: Гүн хар дэвсгэр дээр байгалийн чулууны төрхийг илэрхийлсэн цагаан өнгийн хуйларсан, замбараагүй боловч уран нарийн судлуудтай.
Хэмжээ: 1м², 2м², 3м²
Үнэ: 1м² = 450,000₮

Тоо
0 ₮
Барааны дэлгэрэнгүй

Онцлог харагдац: Black Line Процеллан нь гүн хар суурь дээрх эрчлээстэй цагаан хээгээрээ орон зайд маш хүчирхэг, дээд зэрэглэлийн уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү загвар нь байгалийн "Nero Marquina" гантиг чулууны төрхийг орчин үеийн технологиор нарийн гаргасан тул интерьерт дахин давтагдашгүй чимэг болж өгдөг.

Давуу тал: Процеллан чулуу нь маш өндөр нягтаршилтай тул ус чийг болон толбыг огт шингээхгүй. Гадаргуу нь зурагдалтад тэсвэртэй, өнгөө алдаж гандахгүй бөгөөд ариун цэвэр сахихад нэн тохиромжтой. Байгалийн чулууг бодвол арчилгаа бага шаарддаг, бат бөх чанар өндөртэй.

Тохиромжтой хэрэглээ: Гал тогооны тавцан, зочны өрөөний гоёлын хана, телевизорын арын хана, угаалгын өрөөний тавцан болон шатны гишгүүр зэрэг бүх төрлийн дотор заслын шийдэлд тохиромжтой.

Арчилгаа: Тусгай хамгаалалтын бодис шаардлагагүй. Өдөр тутамд зөвхөн чийгтэй зөөлөн алчуураар арчихад хангалттай. Тостой болон бохирдол ихтэй хэсгийг зориулалтын зөөлөн цэвэрлэгчээр арчиж, дараа нь хуурай алчуураар гялалзуулан арчина.