Өнгө: Цэвэр цагаан суурь дээр байгалийн ховор Статуарио гантиг чулууны төрхийг илэрхийлсэн эрс тэс, өргөн болон нарийн саарал урсгал судлуудтай.
Хэмжээ: 1м², 2м², 3м²
Үнэ: 1м² = 460,000₮
Онцлог харагдац: Versilia Statuario Porcelain нь Италийн хамгийн үнэтэй гантиг чулууны нэг болох Статуариогийн дүр төрхийг технологийн тусламжтайгаар бодитой гаргасан загвар юм. Цагаан дэвсгэр дээрх тод саарал судлууд нь орон зайд маш цэвэрхэн, тансаг бөгөөд эрхэмсэг дүр төрхийг бий болгодог. Энэхүү загвар нь минималист болон классик интерьерийн аль алинд нь төгс зохицдог.
Давуу тал: Процеллан чулуу тул маш нягт бүтэцтэй, шингэн болон толбыг огт шингээхгүй. Зурагдалт болон механик цохилтод байгалийн гантиг чулуунаас харьцангуй бат бөх тул гал тогооны тавцанд нэн тохиромжтой. Гадаргуу нь бактери үржих боломжгүй тул эрүүл ахуйн өндөр шаардлага хангана.
Тохиромжтой хэрэглээ: Гал тогооны арал, тавцан, угаалгын өрөөний гоёлын хана, зочны өрөөний телевизорын арын хана болон бусад дотоод заслын шийдлүүд.
Арчилгаа: Тусгай хамгаалалтын түрхлэг шаардлагагүй. Өдөр тутамд зөвхөн чийгтэй зөөлөн алчуураар арчихад өнгө болон гялалзсан байдлаа удаан хадгална. Гялалзсан гадаргуу дээр усны мөр үлдээхгүйн тулд арчсаны дараа хуурай алчуураар давхар арчиж байвал илүү тохиромжтой.