Цагаан дэвсгэр дээрх сонгодог саарал хээтэй (Versilia Marble White Porcelain)
Код: 333046

Өнгө: Цэвэр цагаан суурь дээр байгалийн Статуарио гантиг чулууны төрхийг илэрхийлсэн саарал өнгийн нарийн болон өргөн урсгал судлуудын төгс зохицолтой.
Хэмжээ: 1м², 2м², 3м²
Үнэ: 1м² = 440,000₮

Тоо
0 ₮
Барааны дэлгэрэнгүй

Онцлог харагдац: Versilia Marble White нь Италийн Версилиа бүс нутгийн дээд зэрэглэлийн цагаан гантиг чулууны дүр төрхийг шаазан чулууны технологиор бодитой гаргасан загвар юм. Цагаан суурь болон саарал судлуудын тэнцвэртэй байдал нь орон зайд маш цэлгэр, цэвэрхэн бөгөөд язгууртан өнгө төрхийг бүрдүүлдэг. Энэхүү загвар нь хэзээ ч хоцрогдошгүй сонгодог интерьерийг бий болгоход нэн тохиромжтой.

Давуу тал: Процеллан чулуу тул маш өндөр нягтаршилтай, ус чийг болон толбыг огт шингээхгүй. Байгалийн гантиг чулуутай харьцуулахад бат бөх чанар өндөр, зурагдалтад тэсвэртэй тул гал тогооны тавцанд ашиглахад маш тохиромжтой. Гадаргуу нь бактери үржих боломжгүй тул эрүүл ахуйн өндөр шаардлага хангана.

Тохиромжтой хэрэглээ: Гал тогооны арал, тавцан, угаалгын өрөөний гоёлын хана, шатны гишгүүр болон бүх төрлийн дотоод заслын шийдлүүд.

Арчилгаа: Тусгай хамгаалалтын түрхлэг шаардлагагүй. Өдөр тутамд зөвхөн чийгтэй зөөлөн алчуураар арчихад өнгө болон гялалзсан байдлаа удаан хадгална. Гялалзсан гадаргууг арчсаны дараа хуурай алчуураар давхар арчвал усны мөр үлдэхгүй илүү гялалзана.