Өнгө: Цагаан болон цайвар шаргал дэвсгэр дээр оникс чулууны гүн харагдацыг илэрхийлсэн дулаан алтлаг бор, зөөлөн саарал өнгийн хуйларсан урсгал судлуудтай.
Хэмжээ: 1м², 2м², 3м²
Үнэ: 1м² = 470,000₮
Онцлог харагдац: Maximus Classic Onyx White нь байгалийн ховор оникс чулууны гэрэл нэвтрүүлэх мэт тунгалаг, гүн харагдацыг шаазан чулууны технологиор төгс гаргасан загвар юм. Зөөлөн суурь өнгө болон дулаан алтлаг судлуудын зохицол нь орон зайд маш амар амьгалан, язгууртан бөгөөд дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү чулуу нь ялангуяа гэрэлтүүлэгтэй орчинд улам тансаг харагддаг.
Давуу тал: Процеллан чулуу тул маш өндөр нягтаршилтай, ус чийг болон бохирдлыг огт шингээхгүй. Байгалийн оникс чулуу нь маш эмзэг байдаг бол энэхүү Процеллан хувилбар нь зурагдалт болон механик цохилтод маш тэсвэртэй, бат бөх юм. Гадаргуу нь бактери үржих боломжгүй тул эрүүл ахуйн өндөр шаардлагыг бүрэн хангана.
Тохиромжтой хэрэглээ: Зочны өрөөний гоёлын хана, телевизорын арын хана, угаалгын өрөөний хана, тавцан болон тансаг зэрэглэлийн баарны тавцан, хүлээн авах хэсэгт ашиглахад нэн тохиромжтой.
Арчилгаа: Арчилгаа маш хялбар, тусгай хамгаалалтын бодис шаардлагагүй. Өдөр тутамд зөвхөн чийгтэй зөөлөн алчуураар арчихад хангалттай. Гялалзсан гадаргууг арчсаны дараа хуурай алчуураар давхар арчиж байвал гялалзсан байдлаа илүү сайн хадгална.