♻️Е1 стандарт ЭКО ХАВТАН ГЭЖ ЮУ ВЭ? ♻️
2025-06-02 18:57

✅Бид эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарал тавидаг шигээ эдэлж хэрэглэж буй гэр ахуйн тавилгадаа түүнээс ч дутуугүй анхаарах цаг нь болжээ.
✅♻️Е1 стандарт нь формальдегидийн агууламж хүний биед сөрөг нөлөөгүй байх зөвшөөрөгдсөн хэмжээний стандарт юм. Энэ нь бидний нэрлэж заншсанаар ЭКО ХАВТАН юм.
Манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт болон түүнд тавигдах хяналт байхгүй учир зарим захиалагч хэрэглэгчид маань барилгын зориулалттай дээрх эко шаардлагыг хангаагүй хавтангаар тавилга хийлгүүлэн гэр бүл эрүүл мэндээ хохироосоор байна.
♻️❎Эко стандарт бус хавтан нь :
Халуунд задрал явагдан хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой болон уушигны хорт хавдар үүсгэдэг. Уг хорт бодисуудыг агуулсан хавтан бол таны эрүүл мэндийг сүйрүүлэх тэсрэх бөмбөг юм.💣
✅ Та бүхнийг ЭКО хавтангаар үйлдвэрлэсэн тавилга сонгон хэрэглэхийг зөвлөж байна.